Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь 1974 оны 09 дүгээр сард анхны элсэлтээ авч үйл ажиллагаа эхлүүлснээс хойш түүхэн 50 жилийн хугацаанд нийт 246 бүлгийн 8279 төгсөгчдийг төгсгөсөн байна. 1976-2025 оныг хүртэл улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваа буюу улсын олимпиадад 15 багш, 49 сурагч 1-3 дугаар байр эзэлсэн. Тус сургуулийн төгсөгчдөөс МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУ-ын "Гавьяат жүжигчин" Л.Чулуунчимэг, Г.Алтанцэцэг, "Урлагийн гавьяат зүтгэлтэн" Д.Цэрэнсамбуу, Д.Дашдондог, Ц.Ариунаа, МУ-ын хүний гавьяат эмч Д.Лхагва, Н.Туяа, гавьяат эдийн засагч П.Пүрэвлхагва, гавьяат багш С.Мэнджаргал нарын алдар цуутай хүмүүс төрөн гарчээ. Нийт 30 гаруй эрдэмтэн докторууд төрөн гарсан.
2025-2026 оны хичээлийн жилд 181 багш, ажилтантай, 82 бүлгийн 3275 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хичээлийн 2 байртай, цахилгаан, дулаан, ус, интернетийн төвлөрсөн сүлжээнд холбогдсон. Эзэмшил газрын 60 гаруй хувийг нь ногоон байгууламж, биеийн тамирын талбай, сургалт туршилтын талбай эзэлдэг.
Хамтран ажиллаж, харилцан суралцсан хөгжилд хөтлөн манлайлагч хамт олон болон.
Хайрлах сэтгэлтэй, хариуцлагатай суралцдаг, хамтдаа хөгжих чадвартай иргэнийг бэлтгэх хүний хөгжлийн төв болно.
Нэг сэтгэл
Нэг зүтгэл
Тус сургуульд нийт 132 багш, 49 туслах болон үйлчилгээ, техникийн ажилтнууд ажилладаг бөгөөд нийт багш нарын 30 хувь нь магистр зэрэгтэй байна.