Сургалтын хөтөлбөр

Бага боловсрол (1-5-р анги)

Сурагчдын суурь чадвар, зөв дадал хэвшил, унших, бичих, тооцоолох болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ. Мөн амьдрах ухаан, аюулгүй байдлын боловсролыг олгодог. **Зорилго:** Сурагч нь эх хэл, үндэсний соёл, өв уламжлалаа дээдэлдэг; өөртөө итгэлтэй, бусдыг ойлгож, хүндэтгэдэг; сурах арга барил, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг; эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд оршино. **Зорилт:** • Эх хэл, үндэсний соёл, ёс суртахуун, заншил, уламжлалыг мэдэж хүндэтгэх, эх орноороо бахархах; • Авьяас, сонирхол, ур чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх; • Өдөр тутмын ахуй, амьдралдаа харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах.

Дунд боловсрол (6-9-р анги)

Шинжлэх ухааны суурь мэдлэг олгох, бие даан бүтээлчээр суралцах чадварыг дэмжинэ. Шинжлэх ухааны суурь мэдлэг олгох, бие даан суралцах чадварыг дэмжих, байгалийн ухаан болон гадаад хэлний сургалтыг гүнзгийрүүлэн судална. **Зорилго:** Сурагч бүр амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг болон сурах арга барил, бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшиж, үндэсний хэл, түүх, соёлоо дээдлэн хөгжүүлэхэд оршино. **Сурагчийн эзэмших чадвар:** • Бүтээлч сэтгэлгээний чадвар • Нийгэмшил, сэтгэл хөдлөлөө хянах, удирдах • Мэдээллийн технологийн зөв хэрэглээ

Бүрэн дунд боловсрол (10-12-р анги)

Ирээдүйн мэргэжил сонголтыг дэмжих, элсэлтийн шалгалтад бэлтгэх сонгон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. **Үндсэн зорилго:** Сурагчдыг ахуй амьдралын болон шинжлэх ухаан, технологийн мэдээллийг бие даан боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч, хариуцлагатай иргэн болгох. **Төлөвших хандлага:** Сурагчид асуудалд шинжлэх ухаанчаар, олон өнцгөөс ханддаг, үндэсний өв соёлоо дээдэлдэг, ёс зүйтэй, бие даан суралцаж өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй иргэн болж төлөвшинө.